БНХАУ-ын Хубэй мужийн нийслэл Ухань хотод коронавирусийн халдвар дэгдэж тус хотынхон хөл хорионд ороод байгаа билээ. Энэхүү шийдвэр гарахаас өмнө тус хотын 5 сая гаруй иргэн ах дүү хамаатан саднаа зорин явсан аж. Харин үлдсэн 11 сая иргэн гэртээ тусгаарлагдан зурагтаа үзэж мэдээлэл авч буй. 

Өвдсөн иргэдийн хувьд хэт их ачааллаас болж эмнэлэгийн тусламж авсан ч гэртээ харихаас өөр сонголт үлдээгүй аж. Харин эмч нар нь хөл дээрээ зогсож чадахгүй болтлоо урт удаан хугацаагаар ажиллаж байна. Тэдний хамгаалах хэрэгсэл, амны хаалт хэдийнэ дууссан учраас дахин хэрэглэхээс аргагүй байдалд орсон байна. 

Өчигдрөөс тусламжийн зүйлс болон туслах сайн дурын эмч нар ирсэн нь тус хотынхонд итгэл найдвар бэлэглэжээ.

Тэгвэл тус хотын иргэд энэхүү хүнд байдлыг даван гарахын тулд өөрсдөдөө урам хүч өгөх аргыг олсон нь нийгмийн сүлжээнд олны сэтгэлийг хөдөлгөөд байна. Тэд бие биедээ болон эмнэлэгт эмчлүүлж буй хүмүүст урам өгөхийн тулд гэж тагтан дээрээ гарч "JiaYou" буюу зүтгээрэй, тэвчээрэй гэж дуу хоолойгоо нэгтгэн хэлжээ.

Бичлэг үзэх:

Ухань хот бол  Төв Хятадын хүн ам хамгийн нягт суурьшсан хот юм.  Мөн Бээжин, Шанхай хотын араас орох Хятадын шинжлэх ухаан, боловсролын гурван төв хотын нэг билээ.Иймээс ч 2011 онд дэлхийн хамгийн их элсэгч оюутантай хотоор нэрлэгдэж байсан удаатай.

Тус хот нь шинжлэх ухаан болон боловсролын үзүүлэлтээрээ бүх Хятадын мужуудаас гуравдугаар байранд