АТГ-аас өнөөдөр мэдээлэл хийж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй болон шүүхээр шийдэгдсэн хэргүүдийг танилцууллаа.

Энэ үеэр АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү "Мэргэжлийн хяналтын хэлтэсийн Экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, хэлтэсийн дарга Н.Баяртсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгах явцад баримтжуулсан бичлэгийг үзүүлье. 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Баяртсайхан нарын албан өрөө, орон байр болон биеэс нь нийт нэг тэрбум орчим төгрөгийг бэлнээр хурааж авсан" хэмээлээ.


Хэлтэсийн дарга Н.Баяртсайхан нь зарим мөнгөө оймсондоо нуусан байжээ


Хахууль авсан мөнгийг илрүүлж буйг баримтжуулсан бичлэгийг 11:00 минутаас үзнэ үү.

Бичлэг: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 20 цаг 02 минут

"АТГ-аас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын газрын хэлтсийн дарга нар нь албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд эсхүл хэрэгжүүлэхийн тулд бусдаар дамжуулан хахууль авсан байж болзошгүй гэх үндэслэлээр Хэрэг бүртгэлийн 174100016 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав.

Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын албан тушаалтан болох Э.Аззаяа, Н.Баяртсайхан, Б.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс, Ш. вандан нар нь Монгол Улсын хилээр хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл олгох чиг үүргээ биелүүлэхдээ түргэн муудах болон хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрлийг олгохгүй удаах, хясан боогдуулах аргаар нийт 1.000.000.000 орчим төгрөгийг хахуульд авсан нь тогтоогдов. 

АТГ-ыг мөрдөгчид Э.Аззаяагийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид хотхон ... тоот орон сууцад нэгжлэг хийх явцад 57.400.000 төгрөг, 20.000 юань, Мэргэжлийн хяналтын газрын дарга Н.Баяртсайханы гэрт нэгжлэг хийхэд зочны өрөөнөөс 16.460 ам.доллар, 5.100.000 төгрөг, унтлагын өрөөнөөс 17.500.000 төгрөг, гэрт байрлах сэйфээс 127.117 ам.доллар, 140.000.000 сая төгрөг, 50.000 юань, албан өрөөнөөс 8.600 ам.доллар, 10.800.000 төгрөг, нийт 230.800.000 төгрөг 152.177 ам.доллар, 70.000 юанийг хураан авсан.

Хилийн хорио цээрийн хяналтын газрын хэлтсийн дарга Н.Баяртсайханыг 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 363 дугаар шийтгэх тогтоолоор нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 40.000.000 төгрөгөөр торгох ял оноожээ.

Дээрх шийтгэх тогтоолоор Э.Аззаяа, Т.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарт нат холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон"


Мөн Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаярын өрөөнд нэгжлэг хийж, хахуульд авсан 250.000.000 төгрөгийг илрүүлсэн талаарх мэдээллийг ЭНД дарж дэлгэрэнгүй уншина уу.