ЛГБТ Төвөөс зохион байгуулж буй "Тэгш эрхийн төлөө алхалт" өнөөдөр болж байна. Тус алхалтад хүмүүсийг нас, хүйс, бэлгийн чиг хандлага зэргээр нь ялгаварладаггүй, хүний эрхийг дээдлэн эрхэмлэдэг хүмүүс нэгдэн оролцож буйгаараа онцлог юм.

"Тэгш эрхийн төлөө алхалт" Сүхбаатарын талбайн баруун хойно байрлах Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн урд талбайгаас эхэллээ

Тус төв нь бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа, илэрхийллийн талаарх мэдээллийг нийгэмд цогц хэлбэрээр хүргэх зорилгоор "Тэгш эрх, бахархлын өдрүүд"-ийг энэ сарын 25-аас ирэх 9 дүгээр сарын 2-ыг хүртэлх хугацаанд зохион байгуулж байна.

Энэхүү арга хэмжээ нь ЛГБТИ хүмүүс хүн болж төрснийхөө хувьд тэгш эрхтэй ч, бэлгийн чиг хандлага, хүйсийн баримжаагаараа ялгаварлагдсаар, тэгш эрхийнхээ төлөө тэмцсээр буйг харуулах зорилготой аж.

"Тэгш эрхийн төлөө алхалт"-ын дараагаар үргэлжлүүлэн өнөөдөр Тэгш эрхийн төлөө дуу хоолой концерт, болон Бахархлын парти болно.

"Тэгш Эрх, Бахархлын Өдрүүд-2018"-ын хүрээнд зохион явуулах арга хэмжээнүүдийн хөтөлбөртэй Энд дарж танилцана уу.