Холимог тулааны спортын од, Ирландын тамирчин Конор Макгрегор хаяахан дэггүйтэж хэвлэлийн хараанд ордог араншинтай. 

Тэрбээр Ирландын нэгэн шөнийн цэнгээний газар наргихаар очиж, өөрийн үйлдвэрийн вискигээр тэнд байсан зочдыг дайлжээ. Тэд аваргын хишгийг дуртайяа хүртсэн ч нэгэн ахимаг насны эр түүний өгсөн архийг уухаас татгалзсан аж.

Энэ явдалд эгдүүцсэн МакГрегор хөгшин эрийн толгой руу дэлсээд клубээс зугтжээ. Харин уг бичлэг ил болсон бөгөөд шүүхийн хаалга татахаар болжээ.

Хэдхэн сарын өмнө Конор Макгрегор мөн л Майамигийн клубд амарч байхдаа нэгэн шүтэн бишрэгчийнхээ утсыг булааж аван хэд дэвсэлснээ буцааж ч өгөлгүй аваад явчихсан нь шуугиан дэгдээсэн билээ.

Бичлэг үзэх: