Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал хураалт өнөөдөр улс даяар явагдаж дууслаа. Одоо шат шатны сонгуулийн хороод хяналтын тооллого явуулах хэсгүүдийг сонгож байна.

Санал хураалт дууссаны дараа шат шатны сонгуулийн хороод өөрийн харъяалах нийт хэсгүүдийн 50 хувийг сонгож, хяналтын буюу гар тооллого хийнэ. Хэсгийг сонгох үйл ажиллагааг сонгуулийн байгууллага хийхгүй. Нам эвсэл, нэр дэвшигчдийн төлөөллийн оролцоотойгоор аль 50 хувьд нь хийх вэ гэдгийг сонгох юм.

Хан-Уул дүүргийн сонгуулийн хороо хяналтын тооллого явуулах хэсгүүдээ сонгож буй явцаас хүргэж байна.