4,6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай автомашины нүхэн гарц Хонкогт нээгджээ. Энэхүү дэд бүтцийн төслийг хэрэгжүүлэхэд 10 жилийн хугацаа зарцуулсан тухай хотын эрх баригчид мэдэгдсэн байна.

4,5 км урттай тус автомашины нүхэн гарц нь Хонгонк арлын хойд эрэг дагуу баригджээ. Шинэ нүхэн гарц нь хоёр талдаа тус бүр гурван эгнээ замтай бөгөөд хотын бизнесийн төвийн замын ачааллыг буруулах зорилготой аж.  

Түүнчлэн нүхэн гарцыг хамгийн том агааржуулалт болон агаар цэвэршүүлэгч системээр тоногложээ. Энэхүү систем нь автомашины яндангийн утаанд агуулагдах хорт тоосонцруудын 80 хүртэлх хувийг устгах чадвартай аж.  



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, ТАСС