Жил бүрийн 3-р сарын 21-нд Дэлхийн дауны хам шинжийн өдөр тохиодог. 

2020 онд энэ өдрийг ‘’Хэнийг ч бүү үлдээ’’ уриан дор дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлэхийг НҮБ-аас уриалж байна. 

Манай гариг дээр жил бүр 6000 хүүхэд дауны хам шинжтэй төрдөг. Энэ нь 700 амьд төрөлт тутамд дауны хам шинжтэй 1 хүүхэд төрж байна гэсэн үг юм. Дэлхийн дауны өдрийг тохиолдуулан дэлхий даяар хэдэн зуун үйлдвэрлэгчид өнгө өнгийн өвөрмөц загвартай оймснуудийг худалдан борлуулдаг. Энэ нь дауны хам шинжийг олон нийтэд таниулан сурталчилах, дауны хам шинжтэй хүүхэд, насанд хүрэгчдийн онцлогийг ойлгож, хүлээн зөвшөөрч, тэднийг хүндлэн өөр өөр хүмүүс хамтдаа нийгмийг бүтээхийг нийтэд уриалсан агуулгыг илтгэдэг билээ. 

Description: D:\Oyuka\Тэмдэглэлт өдрүүд баяр\2020\2. Даун, Аутизм\Даун\Socks-and-t-shirts-2020.png

Хэнийг ч бүү үлдээ. 

Хамтдаа хөгжье.

Видео: Хэнийг ч бүү үлдээ