Ихэр эгч дүүс эхийн хэвлийд байхдаа сошиал медиагийн од болжээ. Хосууд хэт авиан шинжилгээнд очихдоо хийсэн бичлэг нь ихрүүд эхийн хэвлийдээ хэрхэн тулалдаж байгааг харуулжээ. Тэдний ээж 26 настай Ванг Лью нь 18 долоо хоногтой жирэмсэн бөгөөд нөхрийн хамт ээлжит үзлэгт хамрагдахаар очжээ. Вангийн нөхөр 27 настай, Тао Юү гэдсэн дотроо ихрүүд хэрхэн бие биедээ хариу үйлдэл хийж байгааг харсан даруйдаа уг бичлэгийг хийсэн байна. 


Эцэг эх нь ихэр охидыг “гүзээлзгэнэ, интоор" хэмээн ээжийнх нь дуртай жимсээр хочилсон ба тэд хэрхэн “боксын тулаан” хийж байгааг харуулсан бичлэг нь сошиал ертөнцөд хит болоод байна. Гэвч эрсдэл өндөртэй ихэр жирэмслэлтийн нэгт тооцогддог “Момо ихэр” болох нь тогтоогдсон ба амьд гарах боломж 50 хувьтай байсан аж. 

Хүүхдүүдийн хүйн холбоон байрлал нь маш эрсдэлтэй байрлалд байсан ба орооцолдон цусны урсгалыг боогдуулах магадлалтай байсан ч ихрүүд 4 дүгээр сарын 8-нд Ниншя Анагаах Ухааны Их Сургуулийн эмнэлэгт яаралтай мэс заслын тусламжтайгаар мэндэлжээ. Охидууд төрсний дараа жирийн тасагт шилжихээс өмнө нярайн эрчимжүүлсэн асрамжийн газарт нэг сарын турш байсан аж. Таогийн хэлснээр охидууд нь маш хүчирхэг холбоотой болохыг онцолсон ба эмнэлгээс чөлөөлснөөс хойш охидууд бие биетэйгээ тэмцэлдээгүй болохыг баяртайгаар мэдэгджээ.



Эх сурвалж: nextshark.com