Хятадын баруун хойд нутгийн 55 настай Хятад ээжийн цуцашгүй хөдөлмөрч байдал, үрээ гэсэн сэтгэл нь цахим хэрэглэгчдийн сэтгэлийг уярааж, бахархлыг төрүүлжээ. 

Ли Яомей хэмээх ганц бие эмэгтэй гурван жилийн хугацаанд 20.000 гаруй шүүр хийж, охиныхоо сургалтын төлбөрийг төлөөд зогсохгүй өөрийнхөө эмчилгээний төлбөрөөс чөлөөлөгджээ. 2013 онд тэрээр гэдэсний хавдартай нь оношлогдож, хоёр жилийн дараа зам тээврийн осолд орсон түүнд бусдаас 30.000 доллар зээлхээс өөр сонголт үлдээгүй байна. Тиймээс өрөө төлөхийн тулд дараагийн гурван жилд 20.000 шүүр хийжээ.


2008 онд нөхрөөсөө салсны дараагаас амьдралаа залгуулахын тулд шүүр хийх карьераа эхлүүлжээ. Түүний хөршүүд нь түүнийг “эр хүн шиг” ажилладаг хэмээсэн ба өглөөний 5 цагт сэрж, шөнө дунд унтан, өдрийн цагаар шүүрээ хийхээс гадна хонь, тахиагаа тэжээдэг байжээ.

Тус эмэгтэй “Хүмүүс надад ямар ч хүүгүйгээр мөнгө зээлүүлсэн. Тэд сайн хүмүүс учраас би заавал тэдний мөнгийг эргүүлэн төлнө гэж өөртөө амласан;” ;” хэмээн Sinonews24 агентлагт яриа өгөхдөө хэлсэн байна.

Цуцашгүй хөдөлмөрийнхөө ачаар өөрийн гэр бүлээ санхүүгийн хүнд байдлаас гаргасан тэрээр бяцхан бизнес эхлүүлсэн нь амжилттай яваа гэнэ. Өвчтэй хэмээн орон дээр хэвтэж болох байсан ч ажлаа хийх нь өөрийг нь илүү эрч хүчтэй, эрүүл болгодог тухай тэрээр хэлжээ.



Эх сурвалж: nextshark.com