Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх бэлтгэл хийх үеэрээ гар дээрээ суниаж буй бичлэгийг цахимд цацжээ. Тэрээр гар дээрээ 86 суниаж, "улс орон, гэр бүлээ авч явах үүрэгтэй монгол эрчүүд эрүүл байх ёстой. Үүний тулд сэтгэл санааны болон бие бялдарын хүмүүжилтэй байх нь чухал. Тамхичин биш тамирчин, спиртлэг биш спортлог байцгаая" хэмээн уриалжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх нь өдгөө 50 настай аж.