Ковид 19 цар тахлын үед, Монгол бахархалын өдөрт зориулан оюун сэтгэлгээний үндэсний дархлааг дэмжих зорилгоор Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид "Найргийн тэнгэр" цуврал монгол контентыг бүтээжээ.
Тухайлбал Б.Явуухулан " Би хаана төрөө вэ", " Тусгаар тогтнол", "Найргын тэнгэр", " Үлгэрийн далай" контентуудыг бэлдээд байгаа юм.
Мөн "Үгсийн далай' цуврал бүтээлийг шинээр бүтээж үзэгчдийн хүртээл болгохоор зэхжээ.
Б.Баттөгс "Эр хүн та хаана байна"
Уншсан: Б.Жаргалсайхан /МУГЖ/
Б.Явуухулан “Би хаана төрөө вэ”
Уншсан: АЖ, ТШ Н.Сувд, АЖ П.Цэрэндагва, АЖ Г.Мягмарнаран, АЖ С.Сарантуяа, УГЖ Б.Жаргалсайхан, УГЖ Г.Урнаа, УГЖ Ж.Оюундарь, УГЖ Л.Дэмидбаатар, СТА С.Болд-Эрдэнэ, СТА Б.Шинэбаяр, Ц.Жаргалсайхан, Б.Золзаяа