Cinemax нь Брюс Лигийн зохиолоос сэдэл авсан гэмт хэргийн шинэ цуврал “Warrior” киноны албан ёсны трейлэрийг цацжээ. 

“Warrior” нь тулааны урлагийн гайхалтай авьяастай залуу 1870 онд Хятадаас Сан Франциско хотын Хятад хороололд нүүн ирж, хэрцгий Тонгийн дайны хөлд орооцолдсоноор өрнөдөг. Уг цувралд Андрью Кожи, Жейсон Тобин, Киеран Бью, Дианна Доан, Дин Жаггер нар оролцон тоглосон байна. 

Киноны ерөнхий найруулагч, продюсер Жастин Ли киноны гол дүр болон бусад дүрийн Ази жүжигчдийг эрэлхийлэх нь хүндрэлтэй, чадвар сорьсон ажил байсан тухай Entertainment Weekly-д өгсөн ярилцлагынхаа үеэр дурьджээ. Дүрийн найруулагчийн хувьд ч сонголт хийх нь амаргүй байсан бөгөөд дүрд тохирсон жүжигчнийг олохын тулд хайгуул хийгээгүй газар үлдээгүй хэмээн мэдэгдсэн байна. 

Тус цуврал нь 1971 онд Брюс Лигийн санал болгосон “Warrior” цувралын зохиолоос сэдэл авсан бөгөөд тухайн цувралын студи нь энэхүү саналыг хэрэгжүүлэлгүй үлдээсэн байна. “Warrior” киноны найруулагч Ли нь Брюс Лигийн охин Шанноноос “Брюсийн найман хуудас анхны бичвэр”-ийг авсан аж. 

Тухайн бичвэрээс гол санааг нь хадгалан үлдээсэн ч орчин үеийн байдалд нийцүүлэхийн тулд олон өөрчлөлт хийсэн гэнэ. 

Уг цуврал Cinemax-аар ирэх дүгээр сарын 5-аас эхлэн цацагдана.


Эх сурвалж: https://nextshark.com