КОВИД-19-ийн халдвар авч, эх орондоо эмчлэгдэж бүрэн эдгэсэн Б.Бат-Эрдэнийн хувьд эдгэрэхэд сэтгэлзүй хамгийн чухал гэдгийг онцолж байна.

"Өвчин тусаад эдгэхэд хамгийн гол хүчин зүйл өөрийгөө сэтгэл зүйн хувьд ялан дийлэх байсан. Хэрвээ сэтгэлээр унавал ямар ч сайн эмч, дэлхийн хамгийн сайн эм байгаад нэмэргүй. Бид өвчтэй хүмүүсээ ялгаварлан гадуурхаж хэрхэвч болохгүй.Өвчтэй хүнийг үзэн ядаад эхэлнэ гэдэг ямар хор уршигтайг мэдэхгүй байна. Тэр хүн өвдчихсөн, бас тусгаарлалтад байгаа, нэмээд нийгмээрээ үзэн ядаад байвал тэр хүний сэтгэл зүй ямар хүнд байдалд орохыг бодож үзэх ёстой. Энэ шалтгаанаас болоод эмнэлэгт очихгүй, дахиад шинэ голомт үүсэх ч аюултай. Эерэг байцгаая" 

Бичлэг үзэх: