Улс төр, нийгэм, эдийн засагт өрнөж буй цаг үеийн асуудалтай холбоотойгоор Ардчилсан намын Улс төрийн зөвлөл өнгөрсөн бямба гарагт хуралдсан.

Тэд тус хурлаараа үйл ажиллагаа нь зогсоод буй төрийн ажлыг гацаанаас гаргах хамгийн зөв гарц нь УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгууль явуулж, ард түмнээрээ дүгнүүлэх юм хэмээн үзсэн гэдгээ хэвлэлийн хурал хийн мэдэгдсэн юм.

Өчигдөр мөн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын даргыг огцруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "УИХ-ын даргыг огцруулах биш, УИХ-ыг бүрэн бүрэлдэхүүнээр нь тараах асуудлаар УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлнэ" хэмээсэн.

Тэгвэл өнөөдөр Ардчилсан намаас сонгогдсон УИХ-ын гишүүд албан бланк гарган УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгууль явуулахыг дэмжиж буй гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэллээ.

Тус албан бланкад одоогоор Ардчилсан намын 7 гишүүн гарын үсэг зурсан байна.