Хятадын Шандун мужийн 67 настай эмэгтэй өнгөрсөн долоо хоногт бяцхан охиноо төрүүлснээр тус улсын хамгийн өндөр настай төрөгч болжээ. Зөвхөн Тиан овгоор танигдсан энэ эмэгтэй 10 дугаар сарын 25-нд Заожуаны Амаржих, хүүхдийн эрүүл мэндийн эмнэлэгт кесар хагалгаагаар төрсөн тухай Өмнөд Хятадын өглөөний пост сонинд мэдээлжээ.

Тианы нөхөр болох 68 настай өмгөөлөгч Хуанг нь орон нутгийн хэвлэлд ярилцлага өгөх үеэрээ "Бидний охин Тянчи /“бурханы илгээсэн” гэсэн утгатай үг/ огт төлөвлөөгүй ч “тэнгэрээс бидэнд илгээсэн бэлэг” хэмээн бахархалтай хэлсэн байна.

Тиан бие махбодийн хувьд хүүхэд тээх чадвартай байсан ч хүүхэд төрүүлэх нь амаргүй байсан тухай Жинан Таймс сонинд мэдээлжээ. Тэтгэвэрт гарсан 67 настай тэрээр “маш зовиуртай, их өвдсөн” гэсэн байна.  


Эмч нар жирэмсэн байх хугацаанд нь сайн ажиглаж байсан бөгөөд баасан гарагт бяцхан охины аюулгүй байдлыг хангах үүднээс кесар хагалгааны тусламжтайгаар охиныг төрүүлэхээр шийдсэн байна. Эхийн даралт ихэссэн учир охиныг 36 долоо хоногтойд нь төрүүлжээ.


Эх сурвалж: https://nextshark.com/