Хоёр хүний амийг бүрэлгэсэн хэргээр Даниел Веллегас хэмээх арван зургаан настай хүү зуун жилийн дөрөвний нэгийг шоронд өнгөрүүлжээ. Тэрээр давж заалдах шатны шүүх хурал дээр гэм буруугаа хүлээсэн учир түүнд цаазын ял оноосон байна.

Үүний дараагаар Даниел гэм буруугүй, гэмт хэргээ хүлээх  нь цагдаа нарын ятгалгаас болсон хэмээн маргаж эхэлжээ. Тэрээр зөвхөн 16-хан настай байсан учраас хууль сахиулагчдад хүүг “ятгах” хэцүү биш байсан нь тодорхой. Даниел гэм буруугүй гэдгээ хичнээн нотлохыг хичээсэн ч шудрага ёсыг олоогүй байна.

Хорин таван жил өнгөрсний дараа түүний хэргийг шинээр дахин хэлэлцжээ. Шүүгч эцсийн шийдвэрээ зарлах болоход шүүх хуралд цугларсан олон бүгд босцгоосон байна. Өдгөө 41 нас хүрсэн Даниел сэтгэлээ барьж, хөл дээрээ ч зогсож чадахгүй, нулимс нь урсан, маш их санаа зовсон байдалтай байжээ.

Түүнийг энэ хүртэл юуг тэвчсэнийг төсөөлөхийн аргагүй. Тэрбээр алуурчин, дээрэмчид, хүчингийн хэрэгтний дунд залуу насаа өнгөрөөсөн. Өглөө сэрэхдээ маргаашийг харах болов уу гэдэгтээ итгэлгүй босдог байсан гээд тоочиж баршгүй олон зовлонг туулсан нь тодорхой.. 

Даниел Веллегасийн хамаатан садан шүүх хуралд цугларлаа. Бүгдээрээ Бурханд залбирч, шүүгчийг "гэмгүй" гэж хэлэхийг гуйсан байна. Эцэст нь шүүгч энэ үгийг хэлжээ. Үүний дараагаар танхимд алга ташилт, баяр хөөртэйгөөр хашгиралдав. Даниел өөрийгөө барьж зогсож чадахгүй уйлсан бөгөөд өмгөөлөгчид нь түүнийг түшээгүй бол унаж ч мэдэхээр байсан байна. 


Одоо түүний буруугүйг шүүхээс зарласан учраас 25 жил шоронд суусны хариуд төрөөс ямар нөхөн олговор олгох асуудал яригдаж байна. Ямар ч нөхөн олговор авсан түүний залуу насыг буцаан авчирч чадахгүй нь ойлгомжтой юм.


Эх сурвалж: https://lemurov.net