Венец хотод шөнө орой явж буй хүмүүст цүнхэндээ согтууруулах ундаа авч явахыг нь хориглох тухай журмыг нэвтрүүлэх төлөвтэй байгаа талаар Италийн мэдээллийн “Ansa” агентлаг мэдээлэв.

Ийм замаар орон нутгийн эрх баригчид хотын гудамжаар явах согтуу хүмүүсийн тоог бууруулахыг хичээж байгаа аж. 19:00 цагаас хойш согтууруулах ундаа авч явахыг хориглох тухай журмыг ирэх 10 дугаар сард нэвтрүүлж магадгүй байна. Энэхүү журам нь гудамжинд архи согтууруулах ундаа хэрэглэж байгаа болон цүнхэн дотроо 3 шил шар айрагтай явж байгаа хүмүүст үйлчлэх аж.

Өмнө нь Венец хотод газар дээр суух, явган алхаж байхдаа юм идэх, хотоор дугуйтай аялвал торгуул төлөх журмыг нэвтрүүлэх бодолтой байгааг эрх баригчид мэдэгдэж байжээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг