Венесуэлийн 77 иргэн тэр дундаа өндөр албан тушаалтнууд хийгээд тэдний гэр бүлийн гишүүдийн визийг АНУ хүчингүй болгожээ. Энэ тухай АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майкл Пенсийн мэдэгдсэнийг “Риа Новости” агентлаг иш татан мэдээлжээ.

“Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн Засаг захиргааны албан тушаалтнууд хийгээд тэдний гэр бүлийнхэн гээд нийт 77 хүний визийг хүчингүй болгож байгаагаа Төрийн департамент мэдэгдэж байна” хэмээн М.Пенс хэлсэн байна.

АНУ-ын Төрийн департамент өмнө нь Венесуэлийн албан тушаалтан болон тэдний гэр бүлийнхэн болох 49 хүний визийг хүчингүй болгосон юм. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Аиф