АНУ хориг арга хэмжээ авсантай холбоотойгоор Венесуэл улс Энэтхэг болон Европт нийлүүлэх түүхий газрын тосны экспортоо нэмэгдүүлж байна гэж “The Wall Street Journal” сонин мэдээлжээ.

Венесуэлээс нийлүүлж буй түүхий газрын тосны экспортын хэмжээ өдөрт дунджаар 1.2 сая баррель байна гэж Венесуэлийн Газрын тосны аж үйлдвэрийн сайд  бөгөөд төрийн өмчит газрын тос, хийн “PDVSA” компанийн тэргүүнМануэльКеведоөмнө нь мэдэгджээ. “The Wall Street Journal” сонины мэдээлснээр, Венесуэлийн АНУ-д хийдэг газрын тосны нийлүүлэлтийн хэмжээ энэ сард өдөрт 484 мянгаас 149 мянган баррель болж буурсан байна. Лондон хотод байрладаг “Kpler” компанийн мэдээлснээр, АНУ-д нийлүүлээгүй түүхий газрын тосыг Венесуэл  улс Энэтхэг рүү илгээсэн бөгөөд тус улсад нийлүүлдэг газрын тосны экспортын хэмжээ энэ сард өдөрт 40 мянган баррелиар нэмэгджээ. Харин Их Британи руу хийдэг газрын тосны нийлүүлэлтийн хэмжээ өдөрт 11 мянган баррелиар нэмэгдсэн байна.

Манай улсын эрх баригчид хориг арга хэмжээ хэрэгжиж буй нөхцөлд санхүүгийн үйл ажиллагааг явуулах асуудлыг Европын Холбоотой хэлэлцэнэ хэмээн Венесуэлийн Гадаад хэргийн сайдХорхе Арреасаөнгөрсөн лхагва гарагт мэдэгдсэн байна. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, ТАСС