The Washington Post сонинд өнгөрсөн долоо хоногт Америкийн төрийн өндөр алба хаагч Монголд айлчилсан талаар нийтлэл гарчээ. Хураангуйлан хүргэж байна. 

Өнгөрсөн долоо хоногт Монголд болсон явдлын төлөө тэднээс уучлалт гуйх хэрэгтэй. Монголын төр баригчид Америкийн нэгдүгээр дээд зэргийн албан хаагч, үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтоныг айлчлах сургаар баяртай байсан биз. Дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн Хятад, Орос хоёрын дунд байдаг, стратегийн өндөр ач холбогдолтой Монголд хамгийн сүүлд Төрийн нарийн бичиг Жон Ф. Керри 2016 онд айлчилсан. “Ардчиллын баянбүрд” гэгддэг тус оронд хийсэн айлчлал нь Болтоны эсрэг онигооны нэг хэсэг болоод дуусав. 

Америкийн бараг бүх хэвлэл мэдээлэл энэ айлчлалыг доромжилж, шүүмжилж Дональд Трамп түүнийг харанхуй нүх рүү түлхсэн мэтээр ярьсан. Түүнчлэн үндэсний аюулгүй байдлын зөвлөхөө биш, Такер Карлсоныг Трамп Хойд Солонгосын Ерөнхийлөгч Ким Жон Унтай хийх уулзалт руугаа авч явсан нь бас л нэг явуулга гэв. Үндэсний аюулгүй байдлын консулаас Болтоны айлчлал нэг сарын өмнөөс төлөвлөгдсөн, Америкийн стратегийн чухал түнш оронтой харилцаагаа сайжруулах ихээхэн ач холбогдолтой тухай мэдэгдсэн ч хэвлэлийнхэн инээдэм болгоод өнгөрлөө. 

Энэ зуур Дональд Трампын дэлхийн улс орнуудын удирдагчидтай хийсэн уулзалтын үеэр Иванка Трамп нөхөртэйгөө биеэ хэрхэн авч явсан тухай л хэвлэлүүд шуугив. Мөн нөхөртэйгөө хамт Умард Солонгосын хил давж “Итгэмээргүй юм” гэж хэлсэн гэх мэт гадаад бодлогоор тогтож наадан эрхэлж явахад Болтон гадаад бодлого явуулж байсан. 

Тэрбээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд, Батлан хамгаалахын сайд, Вашингтонд суугаа Монголын Элчин сайд, Улсын их хурлын дарга болон бусад өндөр дээд албан хаагчидтай уулзлаа. Болтон Монгол, Америкийн харилцааны ач холбогдлыг хэдэн арван жилийн өмнө ойлгосон Төрийн нарийн бичгийн дарга асан Жеймс Бекерийн удирдлага, чиглэлийг дагасан.

Ардчилсан намынхан болон Трампыг шүүмжлэгчид Хятад, Орос гэх мэт томоохон сорилттой нүүр тулахад тус болох ардчилсан түнш орнуудтай харилцаагаа бэхжүүлэхгүй байна гэж гомдоллодог. Гэтэл Болтон үнэндээ ийм л ажил амжуулж явлаа. Монгол ч Хятад, Оросоор бүслэгдсэн авч Америкийг “гуравдагч хөрш” гэж тодорхойлсон. 

Монголд хийж гүйцэтгэх ажил олон бий. Нэн түрүүнд худалдааны түншлэлээ гүнзгийрүүлэхийг Конгресс шаардаж буй. Түүнчлэн Монгол бол Япон, Өмнөд Солонгосын адилаар NATO-гийн түнш орон билээ. Монголын цэргүүд Ирак, Афганистанд Америк цэргүүдтэй мөр зэрэгцэн тулалдаж байгаа. Дэлхийн хамгийн том авторитари засаглалын дунд тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа хамгаалахаар зүдэрч буй орон.

Болтон эцсийн мөчид айлчлалаа цуцалж Умард Солонгос руу нөхдийн хамтаар явж болох байсан. Тэгсэн бол Трамп, Ким хоёрын уулзалтын сүүдэрт дарагдахгүй л байсан. Ажиглагчид Трампын Засгийн газрыг зөв алхам хийхэд нь магтаж урамшуулах нь зүй. Харин өнгөрсөн долоо хоногт Болтон зөв зүйл хийж, Монголын удирдлагуудад хүртэх ёстой хүндэтгэлийг нь үзүүллээ. 

Бүх шийдвэр яаралтай болон чухал гэсэн хоёр бүлэгт хуваагддаг. Гэвч одоогоос 5 жилийн дараа Трамп, Ким хоёр гар барилцсан мөч телевизийн мэдээнээс илүү гарч шалихгүй л болов уу. Харин Америкийн нэгдсэн улс дахь Монголын ач холбогдол зогсолтгүй нэмэгдэх нь лавтай. Болтон хийсвэр биш, бодит зүйл хөрөнгө оруулж чадлаа. 

Монголын эрх баригчид Америктай бат бэх харилцаатайгаа харуулахыг хүссэн. Гэсэн атал онигооны сэдэв болж, сүүдэрт дарагдлаа. 

Монгол анд нөхдөөсөө хоёр орны маань харилцаа дэлхийд харуулахуйц чухал гэж боддог нөхдийнхөө хамтаар уучлалт хүсэж байна.