Япон улсын Хаконэ хотод байрлах рашаан сувиллын газар энэ жил дахин Гэгээн Валентины баярт зориулсан халуун шоколадтай рашааны арга хэмжээ зохион явуулахаар болжээ.


Soranews-ийн мэдээлснээр халуун шоколаданд орохыг хүсвэл Юнессүн гэх тус спа нь тогтсон цагаар өдөрт хоёр удаа зочдоо хүлээн авах аж. Японы уламжлалт спанд хүйсээр тусгаарласан рашаанд хүмүүс нүцгэн ордог бол, энэ арга хэмжээнд тусгай хувцас өмсөн эсрэг хүйсийн хүмүүс хамтдаа орох боломжийг олгоно. Уг арга хэмжээ 3 дугаар сарын 17-ныг хүртэл үргэжлэх юм байна.