МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин пүрэв гарагт буюу өнөөдөр 15 дахь удаагаа сэтгүүлчидтэй уулзана. Түүний уламжлалт хэвлэлийн том хурал үд дунд Москвагийн Олон улсын худалдааны төвд эхэлнэ.

Энэ жилийн хэвлэлийн хурал нь оролцох сэтгүүлчдийн тоогоор дахин дээд амжилт тогтоосон байна. Өнгөрсөн жилийн хуралд 1702 сэтгүүлч цугласан бол энэ жил 1895 сэтгүүлч оролцоно.

Энэ жилийн хэвлэлийн хуралд оролцох хүсэлтийг хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөөс 11 дүгээр сарын 22-ноос 12 дугаар сарын 5-ны хооронд хүлээн авсан байна.

2001 оны анхны хуралд 500 гаруй сэтгүүлч оролцож байсан бол жил тутмын энэхүү арга хэмжээг сурвалжлах хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийн тоо тогтмол өсжээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг