МОСКВА. /TASS/. Олон хүүхэдтэй гэр бүлүүдэд төрөөс дэмжлэг үзүүлэх шинэ арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх асуудлыг эрх баригчид хэлэлцэж байгаа хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ. Энэ тухай тэрбээр “Эцэг эхийн алдар” одонг гардуулах ёслолын ажиллагааны үеэр хэлсэн байна.

"Хүн амын хөгжил, бодлогын хүрээнд олон хүүхэдтэй гэр бүлүүдэд үзүүлэх татварын дарамтыг бууруулах, тэтгэмж, урамшуулал нэмэлтээр олгох, ипотекийн хөнгөлөлт үзүүлэх, цэцэрлэгүүдэд ажлын байруудыг шинээр бий болгох зэрэг шийдвэрүүд гарсан тухай та бүхэн мэдэж байгаа байх. Энэ ажлаа бид заавал үргэлжлүүлэх болно. 

Төрөөс эдгээр асуудлыг цаашид хэрхэн сайжруулах талаар тодорхой саналууд байгаа бөгөөд бид та бүхэнд бүрэн дэмжлэг үзүүлэх болно” хэмээн тэрбээр ярьжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг