МОСКВА/РИА Новости/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уныг нээлттэй, чөлөөтэй ярилцдаг, зөв хүн гэж үзэж байгаагаа  илэрхийлжээ. Владивосток хотод болсон яриа хэлэлцээний дараа тэрбээр ийнхүү мэдэгдсэн байна.

“БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун тун нээлттэй хүн юм. Хоёр улсын харилцаа, хориг арга хэмжээ, НҮБ, АНУ-тай өрнүүлдэг харилцаа, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахтай холбоотой яриа хэлэлцээний үеэр яригдаж байсан бүхий л асуудлуудаар тэрбээр чөлөөтэй ярилцлаа” хэмээн В.Путин сэтгүүлчдэд ярьсан байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг