"Voice Mongolia" шоуны хагас шигшээ шоу тоглолт болж шилдэг 4 оролцогчид тодроод байгаа билээ. Тэдний нэг нь өнөөдөр ялагч болно.  Ингээд нэвтрүүлэгт 108 оролцогчоос тунаж үлдсэн Б.Өсөхбаяр, А.Болормаа, Ж.Ариунжаргал, Ц.Энгүүн нарыг товч танилцуулъя.

1.С.Ононбат шүүгчийн багийн гишүүн Б.Өсөхбаяр
Тэр анхны үзүүлбэрээр, үг яриагаараа, үйлдлээрээ шүүгчдийн төдийгүй үзэгчдийн хайрыг татаж чадсан онцгой нэгэн. Түүний хувьд үүнээс өмнө 2015 онд Улаан-Үдэд болсон Ялалтын баярын 70 жилийн ойн концерт, конкурсэд оролцон Гран при, дараа нь Олон улсын хүүхдийн “Алтан гадас” уралдаанд тэргүүн байр эзэлж байжээ.

2.Д.Отгонбаяр шүүгчийн багийн гишүүн А.Болормаа

Армийн албанд зүтгэдэг ч өөрийнхөө хүсэл зорилгоо орхиогүй, түүгээр барахгүй илүү их өөрчлөлтийг хийж яваа оролцогч бол А.Болормаа. Даваа ахих тусам үзэсгэлэнтэй, өөртөө итгэлтэй болж буй тэрбээр үзэгчдийн санал асуулгаар 3 дахиа шалгарч чадлаа. 


3.Д.Болд шүүгчийн багийн гишүүн Ж.Ариунжаргал

Монгол төрх, хүчирхэг хоолойгоороо байлдан дагуулж буй оролцогчдын нэг бол төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын охин байлаа. Өмнө нь шоунд оролцож багагүй туршлага хуримтлуулсан түүний хувьд урлагт удмынхаа нэрийг авч үлдэх хүндтэй үүргийг хүлээж буй. Ж.Ариунжаргал  дуулах арга барил этгээд донж маяг өөртөө итгэлтэй байдлаараа ялгарсаар байна.

4. Ука шүүгчийн багийн гишүүн Ц.Энгүүн

Хүсэл мөрөөдлөөрөө жигүүр хийж, түүн рүүгээ зүтгэн тэмүүлэх дэврүүн залуусын төлөөлөл бол яах аргагүй Ц.Энгүүн билээ. Түүний мөрөөдөл дэлхийд танигдсан дуучин болох. Өнгөрсөн 7 хоногт хийн гар буугаар зугаацсан хэмээн сошиал ертөнцөөр чамгүй зэмлүүлсэн тэрбээр уучлал гуйж ухаалаг охин болохоо харуулсан. Харин одоо түүнд мөрөөдлөө батлах л үлдлээ.