Sony студийн гаргасан хоёр ч кино Америкийн кино театруудын шилдэг таван кинонд багтаж байна. 

“Venom” кино хоёр амралтын өдөр дараалан тэргүүлж 35.7 сая долларын борлуулалттай явна. “Goosebumps 2: Haunted Halloween” анхны долоо хоногтоо 16.2 сая долларын борлуулалт хийжээ. “Venom” кино олигтой үзэгдлийн санал аваагүй ч эрэлттэй байгаа киноны уран бүтээлчид маш баяртай байгаа гэнэ. “Marvel” кино мөн кино театруудаар амжилт үзүүлж байгаа ба 148.8 сая долларын орлого олжээ.

Мөн "Goosebumps 2" -ын хүчирхэг үзүүлэлтээр студи нь 2018 онд 1 тэрбум долларыг давсан байна. Энэ жил Дисней, Warner Bros, Universal зэрэг бусад студиуд мөн 1 тэрбум долларын орлого олжээ. Энэ долоо хоногт хүчтэй өрсөлдөж байгаа бүтээл бол Warner Bros-ын “A Star is Born”, 28 сая долларын орлоготой удаалж байна. 

Cтудиэс Оскарт нэр дэвшүүлж байгаа тус бүтээл нь дуучин Лэйди Гага оролцон тоглосноороо үзэгчдийн анхаарлыг татаж байгаа бөгөөд түүнтэй хамтран гол дүрд Брэдли Күүпер тоглон мөн найруулсан байна.  Уг бүтээл заавал үзэх ёстой кино жагсаалтад багтжээ.

Universal студийн Нейл Амрстронгийн “First Man” киноны хувьд дээрх кинонуудын адил амжилт үзүүлж чадаагүй ч маркетингийн зардлыг оруулахгүйгээр киног бүтээхэд 59 сая долларын зардал гаргасан байна. Дамиэн Чазелл болон Райан Гослингийн хосолсон тус кино “La La Land” шиг үзэгчдийн анхаарлыг татсангүй. Ингээд кино жагсаалтын гуравт бичигджээ. Нээлтээ хийсэн анхны долоо хоногийн амралтын өдөр 16.5 сая долларын борлуулалт хийжээ.