Өчигдөр /2021.04.07/ нийслэлийн хэмжээнд 83 цэгт 1,513 эмч, албан хаагч ажиллаж  38,795 иргэнийг вакцинжуулалтад хамруулжээ.Харин халдвар тархсан аймгуудад 20,897 иргэнийг вакцинжуулсан байна.

Ингэснээр улсын хэмжээнд нийт вакцинд хамрагдсан иргэний тоо 529,911 болжээ. Энэ нь Монгол Улсын насанд хүрсэн 2 сая 60 мянган иргэний 25 хувь коронавирусийн эсрэг вакцины эхний тунд хамрагдсан гэсэн үг. 

Вакцин тариулсан ч халдвараас хамгаалж маскаа зүүн, зайгаа барьж, шаардлагагүй бол гадуур гарахгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна.