Эрчим хүчний яамнаас 2019 оныг "Ухаалаг эрчим хүч"-ний жил болгон зарласан талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн болон холбогдох мэргэжилтнүүд өнөөдөр мэдээлэл хийлээ./Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж ушина уу/

Мэдээллийн үеэр Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн "V цахилгаан станцын хөрөнгө оруулагч консерциум нь задарчихсан. 2017 оны 11 дүгээр сард консерциум задарлаа гэдэг мэдээллийг ирүүлсэн. Тийм учраас V цахилгаан станцыг барих боломжгүй нөхцөл үүссэн. Тэгэхээр одоо байгаа эрчим хүчнийхээ эх үүсвэрүүдийг өргөтгөн шинэчилж, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг авсан. ТЭЦ-3, Амгалан зэргийг шинэчилэн өөрчилж буй нь ийм учиртай" хэмээв.