"Улаанбаатар төмөр зам" ХНН өнөөдрөөс эхлэн "Хөдөлгөөнт эмнэлэг" галт тэргийг аялуулж байна.

Хөдөлгөөнт оношилгооны галт тэрэг нь урд замд эрүүл мэндийн үзлэг, оношилгоог хийж дараах хуваарийн дагуу аялна.

  • Есдүгээр сарын 20, 2-нд Замын-Үүд /Шаргын овоо/
  • Есдүгээр сарын 22-нд Авгын гол / Нартын хошуу, Сумангийн зоо/
  • Есдүгээр сарын 23-нд Улаан уул / Номт, Долоодын хөндий, Цагаан хад/
  • Есдүгээр сарын 24, 25-нд Сайншанд /Өргөн, Агьсүмбэт/
  • Есдүгээр сарын 26-нд Зүүнбаян
  • Есдүгээр сарын 27-нд Айраг / Улхын овоо, Алтганы гол/
  • Есдүгээр сарын 28-нд Бор-Өндөр
  • Есдүгээр сарын 29-нд Олон Овоо / Олон овоо, Цомог/-д тус тус үзлэг, оношлогоо хийнэ.



Эх сурвалж: Улаанбаатар төмөр зам ХНН