Ажил хэрэгч хэн бүхний зайлшгүй хэрэглээ бол нэрийн хуудас. Үүгээр та өөрийн болон компанийхаа нүүр царайг тодорхойлдог шүү дээ. Тэгвэл бид танд маш өвөрмөц хийгээд, үнэхээр бүтээлч нэрийн хуудсуудыг танилцуулья.

Сунгалтын дасгалын багш

Таныг үүн шиг нэрийн хуудас хэзээ ч харж байгаагүй гэдэгт бид эргэлзэхгүй байна. Үнэхээр бүтээлч байгаа биз?

Шивээсчин

Нэгийн үнээр хоёрыг гэдэг шиг л, тухайн хүнийхээ нэр утсыг мэдээд зогсохгүй наадаг шивээстэй болох боломжийг энэхүү нэрийн хуудас олгож байна. 

Йогийн студи

Йогийн студи суртчилгааны нэрийн хуудас нэг иймэрхүү. Йогийн дасгалын гол хэрэглэгдэхүүн болох хулдаасан дэвсгэрийг ашиглахаар сэтгэсэн нь гайхалтай биш гэж үү?

Гэр бүл цуцлалтын өмгөөлөгч

Салалт хэдийгээр таагүй зүйл болов ч энэ нэрийн хуудсыг бүтээсэн хүнийг шагнамаар байна шүү.

Фитнесс дасгалжуулагч

Жингээ хаяхын гол нууц юу гэвээс үргэлж зорилгоо санаж байх явдал билээ. Энэ нэрийн хуудас үргэлж сануулга болж чадахаар харагдаж байгаа биз?

Зурагчины нэрийн хуудас

Зураг дардаг хүнд үүнээс илүү ямар л загвартай нэрийн хуудас байж болох вэ? Гайхалтай биш гэж үү?

Унадаг дугуй засварын газар

Дугуйныхаа боолтыг чангалмаар байвч багаж олдохгүй хэцүү байна уу? Тэгвэл энэ газар болоод түүний нэрийн хуудас танд тусалж чадах нь ээ.

Бяслаг үрэгч

Хэрэглэж болохуйц авсаархан бөгөөд гарт эвтэйхэн нэрийн хуудас гэж үүнийг л хэлдэг байх даа. 

Гоо сайхны хагалгааны төв

Энэ үнэхээр этгээд хэдий ч сонирхолтой биш гэж үү? Таны хүссэн үр дүнг бодитоор үзүүлэх энэ нэрийн хуудас нь байгууллагаа бүрэн суртчилж чадаж байгаа биз?

Үсчин

Жижигхэн хавчааруудыг үнэхээр чамин харагдуулж чадсан энэ үсчний нэрийн хуудас бүтээлч гэдэг үгийг ч хол давсан байна шүү.


Эх сурвалж: Genmice