Хятадын Амрыг хамгаалах (нийгмийг аюулаас хамгаалах) яамны сайд Жао Көжы  Өвөрмонголын Хөлөнбуйр, Хөххот зэрэг хот болон зэргэлдээх Ниншиа мужаар явж нөхцөл байдалтай танилцаж байгаа тухай Хонконгийн өдөр тутмын South China Morning Post сонин мэдээллээ.

Жао Көжы шашны болон үндэсний цөөнх амьдардаг дээрх хоёр бүс нутгийн цэрэг, цагдаа, хууль сахиулах байгууллагын ажилтнуудад даалгавар өгчээ. 

Уг даалгаврыг Хятадын Амрыг хамгаалах (нийгмийг аюулаас хамгаалах) яамны сайтад оруулсан байна. Үүнд аливаа салан тусгаарлах үзэл гаргасан, дотоодын болон гадаадын нөлөө бийг дурджээ. Мөн хорлон сүйтгэх үйл ажиллагааг таслан зогсоох үйл ажиллагаагаа эрчимжүүлэх, нийгмийн тогтвортой байдлыг хангах зэрэг үүрэг даалгавар багтжээ.

Мөн "хурц хутганы ир" болсон цагдаагийн тусгай хүчний бэлтгэл, сургууль, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг шалгасан байна. Тэрээр гадаадын хүчин гэдэгт ямар нэгэн улс орон болон бүлэглэлийг нэр цохон дурдаагүй байна.


Эх хэлээ хамгаалахын төлөө тэмцсэн, нийгмийн сүлжээнд эсэргүүцлээ илэрхийлсэн, жагсаалд оролцсон өвөр монгол иргэдийг баривчилж эхэлсэн байна. 


Нийт 129 хүнийг баривчлах шийдвэр гаргасан. Тэдгээр иргэдийг сайн дураараа цагдаагийн газар ирэхийг уриалсан байна. Мөн тэдгээр иргэдийн талаарх мэдээлэл өгсөн хүмүүсийг мөнгөн шагнал 100 юанаар  /417 мянган төгрөг/ шагнана гэсэн байна.


Эх сурвалж: South China Morning Post