ӨМӨЗО-ы Эрүүл мэндийн хорооны мэдээлж буйгаар энэ 9-ний өдрийн байдлаар коронавирус халдварласан уушгины хатгалгааны цочмог үрэвсэлтэй өвчтөн нийт 54 бүртгэгджээ. 

Шинээр бүртгэгдэн, халдвар авсан 3 тохиолдол нэмэгджээ.

Сүүлд Баяннуур хотын Урадын дундад хошууны гэр бүлийн хүмүүс энэхүү вирусийн оношоор эмнэлэгт хүргэгдсэн байна.

Коронавирусийн халдвар авсан байж болзошгүй 3 өвчтөн нь Бугат хотын Дүнхэ дүүргийн, Баяннуур хотын Линьхэ дүүргийн, Хөлөнбуйр хотын Хайлаар дүүргийнх байжээ.

Одоогоор өвчтөнтэй ойр байсан 1533 хүнийг тусгаарлан анагаах ухааны хяналт хийж байна. Тухайн өдөр 32 хүнийг халдваргүй гэж үзэн эмнэлэгийн хяналтаас гаргасан аж.


Эх сурвалж: Синьхуа