Өвөрхангай аймагт илэрсэн шинэ коронавирусийн сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарчээ.

Сануулахад, тус аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд өчигдөр шинэ коронавирусийн сэжигтэй нэг хүн тусгаарласан. Уг хүн нэгдүгээр сарын 30-нд Шилийн гол аймгаас Эрээн-Замын-Үүд боомтоор дайрч ирсэн байна. 

Өмнөх шөнө нь 10 гаруй хүнтэй цуг нэг гэрт Цагаан сарын бууз хийсэн өгүүлэмжтэй. Өвчтөний биеийн байдал дунд зэрэг, биеийн халуун 38.5 хэм, толгой өвдөх, ханиалгах, амьсгалахад төвөгтэй болох, булчингаар өвдөх шинж тэмдэг илэрсэн. Хамт байсан хавьтлын 10 гаруй хүнд тандалт судалгаа хийж байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн юм.

Түүний шинжилгээний сорьцыг ХӨСҮТ-д ирүүлснээр дөнгөж сая коронавирусийн халдваргүй гэсэн хариу гарчээ.