БНХАУ-ын Өвөр монголын өөртөө засах орны Түнляо хотын сургуулиудад ирэх 9 дүгээр сараас эхлэн монгол хэлээр хичээл орохыг хориглолоо.

Тус хотын боловсролын хорооноос саяхан гаргасан шийдвэрээр дунд сургуулиуд болон их, дээд сургуулиудад монгол хэлний хичээлээс бусад бүх төрлийн хичээлийг зөвхөн хятад хэлээр орж байхаар болжээ.


Дээрх шийдвэрийг хэрэгжилтийг хангахын тулд албаны хүмүүс томилон явуулсан тухай Radio Free Asia сайтад мэдээлсэн байна.

2000 оны хүн амын тооллогоор Түнляо хотын (хуучин монгол нэр нь Байшинт хот) хүн амын 51 хувь нь Хятадын хан үндэстэн буюу 1.5 сая хятад хүмүүс, 45 хувь нь буюу 1.3 сая хорчин монгол аялгаар ярьдаг монгол үндэстэн оршин суудаг аж. Үлдсэн 6 хувь манж, солонгос хүмүүс эзэлдэг байна.

Эх хэлээрээ боловсрол эзэмших эрх нь хязгаардагдсанд тус хотод оршин суудаг монгол үндэстнүүдийн дургүйцлийг их хүргээд буй. Түнляо хотын нэгдүгээр сургуулийн багшилдаг нэгэн багшийн хэлснээр монгол хүмүүсийг эх хэл дээрээ боловсрол эзэмших явдлыг устгах Хятадын бодлогын нэгэн хэсэг гэжээ.

Өмнө нь 2018 онд Үзэмчин хошуунд тулгасан мөн адил шийдвэрийг олон эцэг эхчүүд эсэргүүцэж байсан юм.