Увс аймгийн бөхийн "Увс нуур" галын сорилго бэсрэг наадам өчигдөр/06.30/ Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг "Харзтайд" байрлах Шүтээн бэлтгэлийн баазад боллоо.

Галын сорилго барилдаанд Увс аймгийн "Увс нуур" дэвжээ Өмнөговь аймгийн "Их говийн хүчтэн" дэвжээ Ховд аймгийн "Ховд дэвжээ Баян-Өлгий аймгийн "Өлгийн хүчтэн" дэвжээ Говь-Алтай аймгийн "Хантайшир" дэвжээний Улс аймаг сумын алдар цолтой 96 бөх хүч сорьсон юм. Тэднээс Увс аймгийн Ховд сумын харъяат Сүхбаатар аймгийн ОБГ, Дулааны гуравдугаар ЦС, ТӨХК "Увс нуур" бөхийн гал, "Химон констракшн" ХХК-ийн бөх МУ-ын арслан Н.Батсуурь түрүүлж, Увс аймгийн Улаангом сумын харъяат Батлан хамгаалахын их сургууль,"Увс нуур" галын бөх МУ-ын гарьд Ө.Бат-Орших үзүүрлэв.

 Уран барилдааны тусгай шагналыг Увс аймгийн Давст сумын харьяат "Увс нуур"галын бөх сумын заан Э.Мөнх-Эрдэнэд олгожээ.