Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Арвайхээр багийн “Өв-Эко Мийт” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрт аммиакийн хий алдагдаж 4 ажилтанд хордлого тайлах эмчилгээ хийлгэж, бусад ажилтан нь шинжилгээ хийлгэсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл өчигдөр тус компанийн яс хадгалах 4 дүгээр камерт Гастек багажны угаарын хий, хүхрийн хүчлийг хэмжих гуурсаар хэмжилт хийж үзсэн байна. Мэргэжлийн байгууллагын мэдээж буйгаар энэхүү хэсэгт угаарын хий, хүхрийн хүчил илрээгүй аж. Мөн малын яс хадгалсан хөргүүрийн өрөөнд хэмжилт хийхэд 30 ppm, 15:00 цагт хэмжилт хийхэд 10 ррm тус тус аммиак илэрсэн. 

Хөргүүрийн 3 дугаар камерт хадгалж байсан яс, хөрс, уснаас аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Мал эмнэлгийн газраас лабораторийн шинжилгээний дээж авсан. Мөн өдрийн 14:00 цагт холбогдох мэргэжлийн байгууллагууд хуралдаж, дээж авсан шинжилгээнүүдийн хариуг хурдан гаргах, дараагийн арга хэмжээг хурдан шуурхай авч хэрэгжүүлэх талаар хэлэлцлээ гэж ОБЕГ-аас мэдээллээ.