Замын хөдөлгөөнд оролцож байхдаа эмэгтэй жолооч руу дайрч, хүч хэрэглэхийг завдсан Тоёота Приус маркийн 37-05 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн бичлэг өчигдөр олон нийтийн сүлжээнд тархаж багагүй шуугиан дэгдээгээд авсан. Тэрбээр эл үйлдлээ "эмэгтэй надад шаардлагыг буруу тавьсан, би шаардлагыг зөвөөр хүлээж авч чадаагүй" хэмээн тайлбарласан байна. 

Үүнийхээ дараа Чингэлтэй дүүргийн 3-р хороо Жуулчины гудамж Урт цагааны замд Тоёота Приус маркын 37-05 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь хөдөлгөөнд оролцох үедээ урсгал сөрж замын хөдөлгөөнд оролцсон нь нотлогдож байгаа тул Зөрчлийн тухай хуулийн 14.7.30 дахь хэсэгт заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 сараар хасч, тавин нэгжээр торгож арга хэмжээ тооцлоо.

Эрхэм жолооч та бүхнийг замын хөдөлгөөндөө соёлтой оролцохыг Замын цагдаагийн албанаас анхаарулж байна.