Бүсгүй замын нөгөө талд байрлах спорт бааранд сууж буй хүмүүсийг ажиглаж байна. Залуучууд дэмждэг багийн хожилд баярлаж, чангаар инээж, идэвхитэй харилцаж байна. Бүсгүй зам гаран тэдэн дээр очихыг хүсэж байгаа. Тэрээр зүгээр л ямар нэгэн зүйлийн нэг хэсэг болохыг хүсэж буй юм. Гэвч сэтгэлийн гүнээс нэгэн намуун хоолой түүнийг зогсоож байна. Бүсгүй очиж чадалгүй, хажуугаар нь өнгөрөөд л явлаа.

Бүсгүй гудамжны эцэс хүрэхэд дээш өвстөй толгод руу чиглэсэн замыг харна. Тэр толгодоос ариун сүмийн гайхалтай дүр төрхийг харжэээ. Гэвч тийш явахыг хүссэнгүй. Гадаа бямба гарагийн намуухан, дулаан үдэш. Тэрээр ном уншихад тохиромжтой тайван, нам гүм газар олохыг зорилоо.

Гэхдээ яг үнэн хэрэгтээ тэгэж их ном уншихыг хүсээгүй бөгөөд үүнээс өөр зүйл хийх хэрэгтэй гэдгийг бүсгүй ойлгож байгаа. Бүсгүйд хэн нэгэн өөрийнх нь мөрөн дээгүүр тэврэн өөрийн ертөнц рүү урихыг хүсэж байгаа. Түүнээс асуулт асууж, бас өөрийн түүхээ яриасай гэж хүсэж байгаа. Түүнийг хэн нэгэн ойлгоосой, хамт инээмсэглээсэй, түүнийг амьдралынхаа нэгээхэн хэсэг мэт хараасай гэж бүсгүй хүсэж буй юм.

Тэрээр хэн нэгэнтэй танилцахаас илүүтэй чин сэтгэлдээ энэ дэлхий дээр цор ганц биш гэдгээ мэдрэхийг хүсэж байв. 

Энэ үдэш, жижигхэн хотод байхын тулд бүсгүй амьдралынхаа нэгээхэн хэсгийг үлдээх хэрэг гарсан. Бүсгүй хэдхэн сарын өмнө царайлаг, ухаантай, олон зүйлийг амласан бизнесмэн залуутай сүй тавьсан. Тэд хамтдаа аз жаргалтайгаар ирээдүйнхээ төлөө амьдарч байсан.

Гэвч бүх зүйл хэдхэн сарын дотор өөрчлөгдсөн. Бүсгүй сүйт залуутайгаа хэрэлдэж, салсан. Тэд компаниа хааж, бүх зүйлээ тэнцүү хуваагаад салах нь зөв гэж шийдсэн. Харин компаниа хааж, юу ч үгүй болсны дараа түүний «найз» гэж боддог байсан хүмүүс зүгээр л нөхрийн найз байсан гэдгийг ойлгосон.

Бүсгүй ийм зүйл болно гэж огт төсөөлөөгүй ч ийм амьдрал удаан үргэлжлэх боломжгүй гэдгийг мэддэг байсан. 

Бүсгүй сүйт залуугийнхаа хувийн харилцаа, чин сэтгэл, хайр дурлалд татагдсан байв. Харин түүнийг замаас эргэлт хийж, сүйрэлд хүргэсэн ганц зүйл бол худал зүйлд итгэсэн нь юм. Тэрээр тодорхой нэгэн зүйлийг хийж, тодорхой нэгэн байдлаар биеэ авч явснаар бусдын хүндлэл, хайр итгэлийг олж авна гэсэн итгэл юм. Түүний нийгмийн байдал нь бусад хүмүүсийг бишрүүлнэ гэсэн бодол.

Харин одоо тэрээр буруу бодож байснаа ойлгосон.

Бүсгүй хотын төвийн захын огцом замаар дээш өгсөж байна. Тэрээр дээш гарах тусам түймэр илүү ихээр асаж байгаа мэт мэдрэнэ. Замын хоёр талаар загварлаг дэлгүүр, зугаалж буй хосууд, найз нөхдийг харан өгсөх тусам дүр зураг өөрчлөгдөж, байшин, барилга, хувийн орон сууц зэрэг болов. Бүсгүй цэцэрлэгт хүрээлэн рүү гарах хүртэл дээш авирсаар.

Цэцэрлэгт хүрээлэнд бүсгүй гитар тоглон дуулж буй залуусыг харан «Энэ алдартай дуу юм байх даа?» -хэмээн өөрөөсөө асууна. Тэрээр сүүлийн үед хөгжим сонсох ч завгүй байсан. Бүсгүй тэдэнтэй хамт дуулахыг, гитарчин дээр нь очин ямар гоё хөгжим бэ гэдгийг хэлэхийг хүсэж байгаа. Гэхдээ эргэлзэж байгаа. Харин эцэст нь тэдэн дээр очих зоригийг өөрөөсөө олж чадахгүй.

Харин үүний оронд бүсгүй хэдэн метрийн цаана байрлах сандал дээр очин сууна. Түүний сууж буй газраас хот үнэхээр гайхалтай харагддаг. Хэсэг хугацаанд хот руу харан элдэв зүйл бодон зогссны дараа тэрээр инээмсэглэж эхэлсэн. Учир нь түүний өмнө сүнслэг ертөнц нээгдэж эхэлсэн. Түүний эргэн тойронд энэ ертөнц үргэлж байдаг байсан гэдгийг бүсгүй мэддэг байсан хэдий ч тэрээр үүнийг одоо л мэдэрч чадаж байгаа юм. 

Хүн бүрт сүнслэг ертөнц байдаг. Энэ бол бидний нэг хэсэг. Энэ бол итгэл, сүсэг бишрэл. Энэ бол тайван, амар амгаланг олох, ганцаар байх боломжит ертөнц. Бид хүссэн үедээ энэ ертөнцөд нуугдаж болно.


Өмнөх нийтлэл: 

Амьдралын утга учир юунд байна вэ? (Түүх 1)

Бидний түүх бидний зогсонги байдалд байлгах үе (Түүх 2)

Шилэн аягны жин (Түүх 3)

Ганцхан балга (Түүх 4)

Үргэлжлэл бий ...