Үзэн ядагчтай байна гэдэг амьдралд байх л асуудал. Амжилт гэх зоосны нэг талд нь үзэн ядагчид байдаг. Хэрвээ та ямар нэг юманд хүрсэн бол үзэн ядагчдын бага ч атугай нэмэр байгааг битгий мартаарай. 

Чамайг үзэн ядаж байгаа нэгнийг зүгээр л тоолгүй орхи гэдэг. Гэхдээ энэ нь танд хэцүү байвал яагаад тэднийг найзаа болгож болохгүй гэж? Үзэн ядуулахгүй байх нууцыг хүргэж байна.

Хэрвээ танд дургүй хэн нэгэн ажил дээр чинь байгаа бол тэр хүнээс ямар нэг юм гуйгаад үзээрэй. “Үзгээ өгөөч” гэх ч юм уу. Хэн нэгэн юм асуух, эсвэл тусламж эрэхэд хүн үзэн ядах биш харин ч дуртай байдаг аж. Учир нь тэр хүн чамд туслалаа шүү дээ. Хүн тусласан хүнээ үзэн ядаж чаддаггүй. Нэг ширхэг бохь өгсөн байсан ч тархинд нь үзэх ядах мэдрэмж нь өөрчлөгддөг. Мөн өөрийг нь хүндэлж байна гэж бодоод тэр хүн таныг үзэн ядахаа болино. Их энгийн байгаа биз?