• Эр хулганад 18 болон 9 хувийн уурагтай хоол тэжээл өгч судлаачид судалж үзжээ.
  • Тэдний үрийн шингэнийг, жирийн хооллож байсан эм хулгананд хээлтүүлсэн гэнэ.
  • Ноттингэмийн Их Сургуулийн судлаачид энэхүү туршилтаас эрүүл мэндэд гарах өөрчлөлтийг тодорхойлжээ.

Судлаачдын олж мэдсэнээр хангалттай уураг тэжээл авч чаддаггүй эрэгтэй хүн, үр тогтоох боломж нь тааруугаас гадна, хэрвээ үр тогтоовол төрсөн хүүхэд нь насан туршдаа илүүдэл жингийн асуудалтай байх магадлалтай гэжээ.

Уг туршилтад эр хулганыг өдөрт авах шаардлагатай уургийн хэмжээний талтай тэнцэх хоол хүнсээр тэжээхэд, үрийн шингэний хэмжээ жирийн хэмжээний талтай тэнцүү байсан байна. Мөн  гөлчгий нь илүү тарган шинж илэрсэн ба хүний насаар 30 настай тэнцүү настай болоход 2 төрлийн чихрийн шижин илэрчээ.

Судалгаанаас харахад зохистой биш хооллолтын уршиг нь хүний ДНА-д нөлөөлөн  эцгээс хүүхдэд дамждаг гэсэн үр дүнд хүрчээ. Гэхдээ Ноттингэмийн сургуулийн судлаачид мах болон буурцагны тэжээл нь үрийн шингэний чадварыг  хэрхэн бууруулдагийг  одоогоор тогтоогоогүй байна.


Эх сурвалж: Dailymail