АНУ болон Умард Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалт хийхийг Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампт ятгасан гэж Д.Трампын өмгөөлөгч Рудольф Жулиани хэлжээ. Энэ тухай “The Wall Street Journal” сэтгүүлд тавьсан нийтлэлд дурдсан байна.

Өмгөөлөгч Рудольф Жулианийн хэлснээр, АНУ-ын ерөнхийлөгчтэй хийх уулзалтыг цуцлахгүй байхыг Ким Жөн Ун өвдөг сөгдөн гуйсан аж. “Умард Солонгосын удирдагчийг ер нь ийм байдалд оруулах хэрэгтэй. Умард Солонгос цөмийн зэвсгээсээ ангижрахыг зорьж байгаа хэдий ч үүнд хэтэрхий их хугацаа зарцуулахыг хүсээд байна” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.  
 
Д.Трамп болон Ким Жөн Ун нар энэ сарын 12-нд Сингапурт уулзалт хийхээр анхлан товлоод байсан билээ. Умард Солонгосын дайсагнасан мэдэгдэлтэй холбоотойгоор тус уулзалтаа цуцалж магадгүй байгаа тухайгаа илэрхийлсэн захидлыг Д.Трамп Умард Солонгосын удирдагчид 5 дугаар эцсээр илгээсэн юм. Гэсэн хэдий ч энэ уулзалтыг товлосон хугацаандаа хийх бодолтой хэвээр байгаагаа Америкийн төрийн тэргүүн удалгүй мэдэгдсэн билээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг