Хөл хорио тогтоосон энэ үед зарим байгууллагын ажилчдын ээлж солилцох зааврыг гаргаж, өчигдөр Уул уурхай, хүн үйлдвэрийн сайдын тушаалаар баталжээ.

Тодруулбал, Хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч, газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээт компани болон тэдгээрийн туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгж байгууллагууд нь ажилтнуудын ээлж солилцож, шилжилт хөдөлгөөн хийх үйл ажиллагаанд баримтлах зааврыг баталжээ.

Энэ заавар нь хүчин төгөлдөр хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор батлагдсан бөгөөд гамшгийн үеийн нөхцөл байдал, хөл хорио тогтоосон бусад шийдвэрээс давж үйлчлэхгүй. 

Өөрөөр хэлбэл, Улсын онцгой комисс, болон Засгийн газраас хөл хориог чангатган, орж гарах хөдөлгөөнийг бүхэлд нь хориглох үед энэ зааврыг хэрэгжүүлэн ээлж солих, шилжилт хөдөлгөөн хийх боломжгүй болох юм.

Ажилчдын ээлж солих, шилжилт хөдөлгөөн хийх ААН-үүд хүсэлтээ Ашигт малтмал, газрын тосны газарт гаргах ба дэлгэрэнгүй мэдээллийг тус газрын шуурхай штаб, цахим хуудаснаас авах боломжтой.


Ажилтнууд ээлж солилцож шилжилт хөдөлгөөн хийх үйл ажиллагаанд баримтлах зааврыг хүргэж байна.