XXI зуунд, цахим засгийн ухаалаг тогтолцоо байгуулсныхаа ачаар Эстони улсын иргэд, төрийн ажилтнууд нууцлалтай дижитал ID ашиглан төлбөр төлөх, эмчилгээний түүхийн датаг ашиглах жишгийг бий болгожээ. Мөн интернэтээр саналаа өгөх зэргээр өргөн цар хүрээтэй онлайн үйлчилгээ хүртэж байгаа эсэхийг нь хүргэж буй түвшнээр нь зэрэглэдэг цахим Засаг хөгжлийн Индекс (EDGI / E-Government Development Index) хэмээх НҮБ-ын жагсаалтын тэргүүн магнай дахь элит бүлэг улс дотор Эстони багтдаг.

Эстони нь ЗХУ-аас салж, тусгаар тогтнолоо зарласнаас хойш буюу 1990-ээд оны дунд үеэс өөрийн гэсэн цахим засаг бүтээж эхэлсэн юм. Гаднын иргэн манай гарагийн хаана амьдарч байгаагаас шалтгаалахгүйгээр Эстонийн төрөөс олгодог дижитал ID авч, төрийн цахим үйлчилгээнд бүрэн хамрагдах боломж олгодог e-residency буюу цахим оршин суух хөтөлбөр зэрэг зоримог олон санаачилга одоо ч дэлхийн нийтийн анхаарлыг татсаар.

Өнөөдөр Эстонид төрийн үйлчилгээний 99 хувийг 24/7 буюу өдөр шөнөгүй байнга онлайн үзүүлж, сонгуулийн насны иргэдийн 30 хувь нь интернэтээр санал өгөх i-Voting тогтолцоо ашиглаж байна. Хүнд суртлыг халснаар хэдийн ажлын 800 жил хэмнээд байгаагаа тус улс тооцоолжээ.

Бид хаана явна вэ?

Бид өнөөдөр төрийн 134 үйлчилгээг и баримт апп ашиглан авах боломж бүрдээд байна. Бид мөнгөн шилжүүлгийг гар утсаараа хийж буй үзүүлэлтээрээ ч чамлахааргүй амжилттай яваа. Монголд банкууд ч цахим шилжилтыг эхлүүлээд амжилттай оролцож байна. Олон улсын чиг хандлагаас гадна Монгол Улсад ухаалаг утаснаас дата хэрэглэгчдийн тоо хоёр дахин, суурин интернэт хэрэглэгч өрхийн тоо 61 хувиар сүүлийн таван жилийн дотор нэмэгдсэн нь банкнууд цахим шилжилтийг эрчимжүүлэх шалтгаануудын нэг болсон болов уу.

Цахим шилжилт, эсхүл цахимжсан банк гэх ойлголтын цаана төлбөр тооцоо, харилцагчийн хүртээмж, үйлчилгээний хурд болон бизнесийн процесс гэсэн дөрвөн үндсэн ухагдахууныг ярьж болно. Монгол Улс банкны төлбөр, тооцооны системийн цахимжсан байдлаараа дэлхийн жишгээр хөгжингүй хэсэгт хамаарна.

Гэтэл бидний жишээ татан ярих дуртай Эстонид мобайл төлбөр, төлбөр тооцооны аппликэйшн байдаггүй, картаар төлбөр хийж байгаа нь 2019 онд үеэ өнгөрөөсөн зүйл” хэмээн дата аналист Дрекслер дурджээ.

Мөн дэлхийн инновацийн индексийн судалгаанд Азийн улс орнуудын рейтингийг гаргажээ. Уг судалгаанд 17 улсын иннавацлаг эрэмбийг тогтоосон байна. Ингэхэд манай улс 8 дугаар байрыг эзлэсэн юм. Нэгэнт бий болсон и баримт систем, банк санхүүгийн салбарын цахим шилжилт зэрэг нь үндсэн давуу тал болжээ. 

Сүүлд QR кодтой наалтыг тухайн байгууллагад нааж байршуулаад иргэд гар утаснаасаа “QRBARIMT” апп ашиглан уншуулж баримтаа цахимаар бүртгүүлэх боломжтой болжээ. Цахим төлбөрийн QR баримт гэдэг нь тухайн худалдаа, үйлчилгээ эрхлэгчийн ажлын байран дээр байх татвар төлөгчийн мэдээлэл бүхий QR кодыг уншуулснаар төлбөрийн баримт үүсгэх цонх гарч ирсний дагуу худалдан авагч хүсэлт явуулж, худалдагч баталгаажуулснаар үүсэх төлбөрийн баримт юм.

Татварын албанаас эхний ээлжинд лангуу түрээслэгч, жижиг үйлчилгээний бизнес эрхлэгч 17 мянга гаруй татвар төлөгчид мэдээлэл бүхий QЯ кодыг байршуулах юм байна. Харин иргэд есдүгээр сараас эхлэн худалдаа, үйлчилгээний газарт наасан QR кодыг Ebarimt апп-ын камераар уншуулан и-баримт үүсгэх товч дээр даран хувь хүн, байгууллага дээрээ цахим телбөрийн QRBARIMT үүсгэх юм. Уг баримтыг борлуулагч шалгаад и-баримт аппликэйшнээрээ дамжуулан баталгаажуулалт хийснээр төлбөрийн баримт автоматаар бүртгэгддэг болох юм байна.

Одоо харин улс төржих бус, бүтээснээ унагах биш урагшлахын төлөө технологийн дэвшлийг давуу талаа болгож хөгжүүлэх нь чухал байна.