Төгөлдөр хуурч С.Саянцэцэгийн шавь нар энэ наадмын өдрүүдэд Испани улсад болсон Олон улсын хөгжмийн  24 дүгээр наадамд оролцжээ. Эдгээр хүүхдүүд бүгд  алт, мөнгөн медалийн эзэд болж  багаараа 3 дугаар байр эзлэсэн сайхан мэдээг дуулгалаа.

Түүний шавь нар өмнө ч бас европийн орнуудад болсон томоохон уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож эх орныхоо нэрийг гаргаж байсан билээ. Тухайлбал ОХУ-ын Москва хотноо болсон Оросын нэрт хөгжмийн зохиолч С.В.Рахманиновын нэрэмжит залуу төгөлдөр хуурчдын олон улсын тэмцээнд тусгай байранд орж байсан юм. Тэрбээр "Дэлхийн хэмжээний төгөлдөр хуурч төрүүлэхийг зорьж байна" хэмээн ярьж байсан нь ийнхүү биелэлээ олох замаа зассаар байна.