Өсвөр насны охид нь цахим орчинд сэтгэл гутралын шинжтэй пост, сэтгэгдэл бичихэд хөвгүүдээс 2 дахин их цаг хугацааг зарцуулдаг болохыг судалгаа баталжээ. 

Нийгмийн сүлжээний зохисгүй хэрэглээ

Шалтгаан нь ихэвчлэн охидод ирж буй цахим дарамт шахалтаас болж, өөрийгөө үнэлэх үнэлэмж буурах мэдрэмжтэй холбоотой аж.

Судалгаанаас үзэхэд Их Британид 11000 гаруй өсвөр насныхан бий. Тэднээс 14 настай охид цахим сүлжээг идэвхтэй хэрэглэдэг бөгөөд  ихэнх нь өдөрт 3-аас илүү цагаар нийгмийн сүлжээ ашигладаг гэж хариулжээ.

14 настай охидын 38 хувь нь  нийгмийн сүлжээг хэтрүүлэн хэрэглэгч буюу өдөрт 5-аас илүү цагийг онлайнд өнгөрүүлж буй хүүхдүүд юм. Энэ нь тэднийг сэтгэцийн эмгэгт өртөх магадлалыг нэмэгдүүлж байгааг судлаачид онцолжээ.

Цахим сүлжээний хэрэглээ ба сэтгэл гутралд өртөх хоёрын холбоо хамаарал судалгаанд охидын 40 хувь нь, хөвгүүдийн 25 хувь нь онлайн дарамт шахалт болоод кибер халдлагад өртөж байсныг тогтоосон байна.


Эдгээр халдлагууд охидод хамгийн хүндээр тусаж буй. Үүнээс болж өсвөр насны охид гадаад үзэмждээ сэтгэл дундуур, өөртөө итгэлгүй болдог гэнэ. Харин хөвгүүдийн хувьд харьцангуй бага тохиолддог байна.

Уг судалгааг удирдсан Лондонгийн Эпидемиологи (өвчний тархалт судлал) ба Эрүүл мэндийн хүрээлэнгийн их сургуулийн профессор Ивонне Келли энэ асуудал дээр эцэг эхчүүд төдийгүй улс төрийн эрх мэдэлтнүүд анхааралд хандуулахыг шаарджээ.

Нийгмийн сүлжээний зохисгүй хэрэглээТэрбээр мэдэгдэлдээ өсвөр үеийнхэнд нийгмийн сүлжээг хэзээ хаана ашиглавал зохистойг хүүхдүүдэд заахыг хүсдэгээ ч дурьдсан байна.