Краны оператор залуу шатаж байсан барилгаас хүмүүсийг аварсны дараа түүнийг "баатар" хэмээн өргөмжилжээ. 

Фүшун хотын барилгын талбай дээр ажиллаж байсан 19 настай Лан Жүнзэ, ойр байрлах оршин суугчдын байрнаас утаа гарч буйг анзаарсан байна. Уг барилгын доор байрлах хүнсний дэлгүүрээс эхэлсэн гал хэдхэн минутын дотор дээд давхрын оршин суугчдад аюул учруулжээ. 

Оршин суугчид галаас зугтан, утаан дундуур тэмцэж байх үед крантай залуу дээд давхраас оршин суугчдийг гарахад нь тусалжээ. 

Дүрс бичлэгээр хүргэж байна.


Аврах ажиллагаа амархан байгаагүй бөгөөд утаа нүдийг нь бүрхэж, цахилгааны утаснууд краныг удирдахад саад болж байсан гэнэ. Бэрхшээлийг үл харгалзан тэрээр 30 минутын дотор 14 хүний амийг аварчээ.

Sohunews агентлагийн мэдээлснээр тус залуу зөвхөн хүний амь аврахыг л хүссэн бөгөөд бодох цаг зав ч байгаагүй гэжээ. Түүний баатарлаг үйл хэргийг үнэлэн түүнийг Хятадын залуучуудын өдрөөр “кран эр” хэмээн тунхагласан байна. Мөн энэ 5 дугаар сарын 12-нд орон нутгийн засаг захиргаа, Фүшуны эмэгтэйчүүдийн холбооноос түүний гэр бүлд “шилдэг гэр бүл” өргөмжлөл олгожээ. Тэрээр сурвалжлагчид “Эцэг эх минь бага байхаас бусдад тусламж хэрэгтэй болох үед гараа сунгах хэрэгтэй гэж сургадаг байсан. Энэ бол миний хийх ёстой зүйл” хэмээн хэлжээ.



Эх сурвалж: nextshark.com