Маргааш ихэнх нутгаар усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг малчид ард иргэдэд анхааруулж байна.

ойрын өдрүүдэд улаанбаатар хотод  үүлэрхэг,шөнөдөө бороо, өдөртөө түр зуурын бороо орно. дуу цахилгаантай. салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. шөнөдөө 13-15 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

баруун аймгуудын нутгаар үүлшинэ шөнөдөө бороо орохгүй, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр түр зуурын бороо орно. дуу цахилгаантай. салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. алтай, хангайн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус, эхийн голын баян бүрд орчмоор шөнөдөө 19-24 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

төвийн аймгийн зарим нутгаар  бороо орно. дуу цахилгаантай. салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. хангай, хөвсгөл, хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

зүүн аймгуудын нутгаар  шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо орно. дуу цахилгаантай. салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна.

отрын нутаг хэрлэнбаяр-улаан орчмоор солигдмол үүлтэй. шөнөдөө бороо орохгүй. өдөртөө түр зуурын бороо орно. салхи баруун хойноос секундэд 5-10 метр. шөнөдөө 14-16 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. дуу цахилгаантай. салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.