Их хэмжээний усархаг бороо орсны улмаас Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дарь-Эхийн замын зорчих хэсэг эвдэрч, замын нөхцөл байдал хүндэрчээ. Үүнтэй холбоотойгоор хөдөлгөөний эрчим удааширч, түгжрэл саатал үүсэж байна.

Тиймээс жолооч нар замын хөдөлгөөний дүрмийн дагуу анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.