Үс унах бол өвчин биш, харин эрүүл мэндийн ямар нэгэн асуудал байгаа үед илрэх шинж тэмдэг юм. Хоол тэжээлийн тэнцвэргүй хэрэглээ нь үс шингэрч, халзрах гол шалтгаан болдог. Хүний бие махбод зөв зохистой хоол тэжээлийг авснаар үйл ажиллагаа нь тэнцэртэй явагдаж байдаг. Аливаа нэгэн шим тэжээлт бодис илүүдэх эсвэл дутагдах үед асуудал үүсэж эхэлнэ. 

Хүн бүрийн үс тодорхой хэмжээгээр унадаг гэлээ ч өөрийнх нь үс унаж буйг тайван хараад суух хүн байхгүй болов уу. Үс сайхан бол зүс сайхан гэдэг шүү дээ. Үс уналтыг зогсоох аргуудыг хайхаасаа өмнө үс чухам яагаад унадаг тухай олж мэдэх хэрэгтэй. Хуйханд кальци хуримтлагдаж, биед магни дутагдах үед үс унадаг. Иймд магнийн хлоридыг ашиглан үс уналтыг зогсоож болох эсэх сэдвээр судалгаа хийгдэж эерэг үр дүн гарсан байна. 


Яагаад магнийн хлорид гэж? 

Та магадгүй магнийн агууламжтай биологийн идэвхит нэмэлт бүтээгдэхүүн эсвэл мультивитамин уудаг байх. Нэмэлт бүтээгдэхүүнүүд магнийн цитрат агуулсан байдаг. Магнийн цитратын шимэгдэх хувь буюу бидний бие махбод магнийг тодорхой нөхцөлд шингээн авч чадах хэмжээ нь 4%-тай байдаг. Харин магнийн хлоридын шимэгдэх хувь нэлээд өндөр. Магнийн хлорид бол эс дахь хорыг гадагшлуулахад шаардагддаг магнийн хамгийн үр дүн өндөртэй, идэвхтэй төлөв байдал юм. Хуйханд хуримтлагдсан кальцийг угааж гадагшлуулдаг үр нөлөөтэй. Харин магнийн цитратын биологийн идэвхит нэмэлт бүтээгдэхүүнүүд болон Эпсом давсан дахь магнийн сульфатууд үр дүн багатай байдаг. 


Магнийн хлоридын давуу талууд:


#1. Үсний уутанцарыг бөглөсөн кальцийн ионуудыг багасгана 

Магнийн хлорид хуйхны судсанд хуримтлагдсан кальцийг гадагшлуулна. Магни нь витамин Д, К2-ийн адилаар судсанд кальци хуримтлагдахаас сэргийлж байдаг. Цусанд кальци ихдсэнээр бөглөрөл үүсэж, цусны эргэлтийг хаадаг. 


#2. Кальцийн агууламжийг тэнцвэржүүлнэ

Магни нь кальци болон фосфорыг эсийн мембрануудаар зөөвөрлөхөд чухал үүрэг гүйцэтгэнэ. 


#3. Биенээс илүүдэл кальцийг гадагшлуулна 

Витамин Д-г идэвхжүүлснээр цуснаас кальцийг хөөдөг. 


#4. Витамин Д-ийн шимэгдэлтэнд тустай 

Үс нь ихээр унадаг эмэгтэйчүүд витамин Д-ийн дутагдалтай байдаг нь саяхан хийгдсэн судалгаагаар нотлогджээ. Магни витамин Д-г шимэгдүүлэх үйл ажиллагаанд оролцдог. 


#5. Судасны хананд кальци хуримтлагдахаас сэргийлнэ 

Кальци нь магнийн агууламж хангалтгүй байгаа судас, эсүүдэд хуримтлагдаж байдаг. Улмаар үс унах болон бусад эрүүл мэндийн ноцтой үр дагаварт хүргэх аюултай. Магнийн хлорид таны үсний уутанцаруудыг цэвэрлээд зогсохгүй бүх бие махбодид тустай юм. Хүний бие дотор явагдаж буй бүх үйл ажиллагаанд магни оролдцог. 


#6. Хуйх руу очих цусны эргэлтийг сайжруулдаг

Хуримтлагдсан кальцийг гадагшлуулснаар үсний уутанцаруудад очих цусны эргэлт ихсэж, шим тэжээлт бодисууд уутанцаруудад хүрч чаддаг байна. 


#7. Хуйхны эсүүд үхжихээс сэргийлнэ 

Кальций хуримтлагдсанаас үүдэн хуйх руу очих цусны эргэлт удааширч шим тэжээлт бодисууд үсний уутанцаруудад хүрч очих боломжгүй болдог. Хангалттай хэмжээний цус очоогүй тул эсүүдийн нөхөн сэргэлт удааширч, үхждэг. Үс унана гэдэг бол хуйхны эсүүд үхжсэний үр дагавар гэж ойлгож болох юм. Аймшигтай сонсогдож байгаа биз? Магнийн хлоридын ачаар цусны эргэлт хэвийн хэмжээнд явагдах боломжтой болдог. 


#8. Хуйхан дахь эрүүл эсүүдийн тоог нэмэгдүүлдэг

Өмнө нь хэлсэнчлэн үсний уутанцаруудад шим тэжээлт бодисууд очиж, цусны эргэлт сайн явагдсанаар хуйхны эсүүд эрүүл байж, сайн нөхөн төлждөг. 


#9. Үрэвслийг багасгана 

Архаг үрэвслээс болж үс унадаг. Хэрэв архаг үрэвслийн шалтгаантай үс унах шинж тэмдэг ажиглагдаж байвал эрүүл мэндийн бусад ноцтой асуудал мөн байгаа гэсэн үг юм. Магнийн хлорид бол архаг үрэвсэлт өвчний эсрэг үр дүнтэй эмчилгээ болж чаддаг. 


#10. Стресс багасаж, сайн унтдаг болно 

Таны унтаж байх хойгуур бие чинь “ажиллаж” л байдаг. Унтаж байх үед хүний бие өөрийгөө нөхөн сэргээх үйл ажиллагааг хамгийн идэвхтэй хийж чаддаг билээ. Иймээс хангалттай унтаж чаддаггүй бол бие тань ясаа төлжүүлж, шинэ эс ургуулж чаддаггүй. Магнийн хлорид тайвшруулах үйлчилгээтэй тул сайн унтаж амрах, стрессээс ангижрахад тусалдаг аж. 


Эцэст нь хэлэхэд 

Бие махбодид ямар нэгэн тэнцвэргүй байдал үүссэн л бол шинж тэмдэг илэрдэг. Зарим шинж тэмдгүүдийг нүдээр харж болно, заримыг нь болдоггүй. Үс унах нь тийм ч том асуудал биш байж болох ч нүдэнд үзэгдэхгүй ноцтой асуудлын шинж тэмдэг байх магадлалтай. 

Биедээ анхаарал тавьж байх нь туйлын чухал. Таны арьс, үсний байдал бие дотор болж буй үйл явцын толь болж өгдөг. Шим тэжээлт бодисын тэнцвэрт, зохистой хэмжээ эрүүл байхад чухал ач холбогдолтой. Нэг, хоёрхон жижиг эрдэс дутагдсанаас болж өвчлөл үүснэ гэхээр сонин байгаа биз.