Сири болон Ираны эрх баригчид батлан хамгаалах чадвараа бэхжүүлэхэд чиглэсэн урт хугацааны хамтын ажиллагааны төлөвлөгөө боловсруулна гэж Сирийн Ерөнхийлөгч Башар Асад хоёр өдрийн айлчлал хийхээр Дамаскт хүрэлцэн очсон Ираны батлан хамгаалахын сайд Амир Хатамийг хүлээн авч уулзахдаа мэдэгдэв.
 
“АНУ Ойрхи Дорнодын тогтвортой байдлыг алдагдуулах хийгээд террорист бүлэглэлүүдэд дэмжлэг үзүүлэх замаар Сирийн мөргөлдөөнийг сунжруулахад чиглэсэн бодлого явуулж байна. АНУ-ын зүгээс Сирийн эрх баригчдын эсрэг түрэмгий заналхийлэл улам даамжирч байгаа нь Сири, Иран болон тэдний холбоотнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхийг шаардаж байгаа юм” гэж Башар Асад онцлон тэмдэглэжээ.
 
Амир Хатами нь өмнө нь Сирийн батлан хамгаалахын сайд Али Айюбтай хэлэлцээ хийсэн ба түүний айлчлалын үеэр цэрэг-техникийн салбарт хамтран ажиллах тухай хоёр талын хэлэлцээр байгуулах юм байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг